ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН НЬ 1958 ОНД БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛАГДСАН БӨГӨӨД ТӨМӨР БЕТОН БОЛОН ТООСГОН ХОЛИМОГ ХИЙЦТЭЙ, ТӨВ АСРЫГ НЬ 1971 ОНД МОНГОЛЫН ТАЛ БҮРЭН ГҮЙЦЭЭЖ БАРЬСАН ЮМ. НИЙТ 12,500 ХҮНИЙ СУУДЛЫН БАГТААМЖТАЙ, 105 X 68 МЕТР ХЭМЖЭЭТЭЙ СТАНДАРТ ТАЛБАЙТАЙ.
2014 онд хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой, хуванцар түшлэгтэй сандлаар сольсон байна. Жил бүрийн наадмаар цэнгэлдэх хүрээлэнгийн дотор гадна орчинд хөл хөдөлгөөн болж, наадамчин олноор дүүрдэг бөгөөд өдгөө 2024 онд орон нутгийн өмчит “Төв Цэнгэлдэх Хүрээлэн” ХХК болж өөрчлөгдөж засвар шинэчлэлтүүдийг хийж, нэмэлт суудал, дотор гүйлтийн зам, гадны зам талбай, хүүхдийн тоглоомын талбай зэргийг шинээр хийж бүтээн байгуулсаар байна.
Цэнгэлдэхийн төв асрыг 1971 онд Монголын тал гүйцээж барьжээ. Нийт багтаамж - 12,500 хүн, талбайн хэмжээ 105 x 68 м.
Хүрээлэнгийн арын талбайд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Соёмбот баганыг босгосон.
Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 116 тоот тогтоолоор Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгов.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд нийслэлд ашиг, орлого төвлөрүүлдэггүйгээс гадна энэ онд хувьчлагдсан.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51% хувийг эзэмшдэг Т.Нямдаваа 100% эзэмшдэг гэсэн худлаа бичгийг Улсын бүртгэлийн газарт нэг хүний эзэмшдэг компани болгон бүртгүүлжээ.
Хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой, хуванцар түшлэгтэй сандлаар сольсон байна. Жил бүрийн наадмаар цэнгэлдэх хүрээлэнгийн дотор гадна орчинд хөл хөдөлгөөн болж, наадамчин олноор дүүрдэг.
Эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэндээ Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн хамт олны нэрийн өмнөөс халуун мэнд дэвшүүлж буйдаа гүнээ баяртай байна.
Төв Цэнгэлдэх Хүрээлэн бол Монгол түмний бахархал, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон газар билээ. Бид олон арван жилийн туршид үндэсний хэмжээний спортын уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээг амжилттай зохион байгуулж, нийт ард түмний сэтгэлийн илэрхийлэл болсон орон зайг бүтээсээр ирсэн.
Өнөөдөр бид шинэ цаг үеийн шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа улам сайжруулж, илүү нээлттэй, хүртээмжтэй, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Бидний эрхэм зорилго бол эрүүл, чийрэг, ухаалаг иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулан, хүчирхэг, бүтээлч нийгмийг хамтдаа цогцлоох явдал юм.
Төв Цэнгэлдэх Хүрээлэн нь зөвхөн наадам, тоглолтын үеэр нээгддэг хаалттай орон зай биш бөгөөд өдөр тутамдаа иргэдэд нээлттэй, хамтдаа хөгжих, баяр баясал, урам зориг авах боломжийг бүрдүүлдэг нийтийн цогцолбор байх болно. Бид спортоор хичээллэх, соёлын арга хэмжээнд оролцох, гэр бүл, найз нөхөдтэйгөө тав тухтай цагийг өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгож байна.
Энэ бүгдийг бид зөвхөн та бүхний итгэл, дэмжлэг, хамтын оролцоотойгоор хэрэгжүүлж чадна. Бид харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, инновацид тулгуурлан илүү чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж байна.
Монголын спорт, соёл, урлагийн хөгжилд үнэт хувь нэмрээ оруулахын төлөө сэтгэл, хүчээ нэгтгэн ажиллаж буй хамт олныхоо өмнөөс Эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ,
Хамтран ажилладаг байгууллага, түншүүддээ
Чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Төв Цэнгэлдэх Хүрээлэн - Үндэсний эв нэгдлийн төв цэг
Та бүхэндээ үргэлж нээлттэй, эрхэмсэг орон зай байх болно.
Д. ЛХАГВАДУЛАМ
"Төв Цэнгэлдэх Хүрээлэн" ХХК - ийн
Гүйцэтгэх захирал
Үндэсний болон олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулах хүчин чадалтай.
Баяр наадам, спорт, концерт, шоу тоглолт зэрэг бүхий л төрлийн арга хэмжээ хүлээн авч зохион байгуулахад тохиромжтой талбайтай.
Төв цэнгэлдэх тойроод өөрсдийн эзэмшлийн авто зогсоолтой.