Шагайн асрын ашиглалт, аж ахуйн зохион байгуулалтын талаар санал солилцлоо

Шагайн асрын ашиглалт, аж ахуйн зохион байгуулалтын талаар санал солилцлоо

ТүгээхShare共有する공유하기

Төв Цэнгэлдэх Хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвадулам Монголын Үндэсний Шагайн Харвааны Холбоо-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр-тай уулзаж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор байрлах шагайн асрын ашиглалт, аж ахуйн зохион байгуулалтын асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Үндэсний их баяр наадам-ын үеэр шагайн асрын урсгал засвар, орчны эмх цэгц, цэвэрлэгээ үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах, харваачид болон иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав. Мөн 2026 онд шагайн харваачдын бэлтгэл сургуулилтын хуваарийг илүү эмх цэгцтэй зохион байгуулах, асрын ашиглалт, орчны цэвэрлэгээ үйлчилгээ болон аж ахуйн холбогдох асуудлуудыг уялдуулах чиглэлээр талууд санал солилцсон юм. Уулзалтаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор байрлах шагайн асрын үйл ажиллагаатай холбоотой аж ахуйн зохион байгуулалтыг сайжруулах, харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах талаар харилцан ойлголцолд хүрлээ.