
Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 2026 онд тус хүрээлэнд зохион байгуулагдах арга хэмжээний үлдсэн боломжит өдрүүдэд арга хэмжээ зохион байгуулах иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалт зарлаж байна
Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар дараах хоёр хугацаанд арга хэмжээ зохион байгуулах эрх олгоно:
2026 оны 7 дугаар сарын 20-26-ны өдрүүд
2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүд
Сонгон шалгаруулалтад оролцох иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох баримт бичгээ бүрдүүлэн ирүүлэх бөгөөд материалыг 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15:00 цагаас эхлэн 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авна.
Материалыг цахим болон цаасан хэлбэрээр хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс авах боломжтой.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандийн гудамж, Стадион Оргил 101/1
Утас: 7700-1212, 8006-7592