
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо-ноос жил бүрийн 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” нэг сарын аянд Төв цэнгэлдэх хүрээлэн нэгдэж байна.
Энэхүү аяны хүрээнд хүн бүр бие биеэ хүндэтгэх, ялгаварлан гадуурхалтгүй орчныг бүрдүүлэх, жендэрийн тэгш байдлыг дэмжих үнэт зүйлийг нийгэмд түгээн дэлгэрүүлэхийг зорьдог. Харилцан хүндэтгэл нь гэр бүл, хамт олон, нийгмийн харилцаанд эерэг хандлага, зөв үлгэр дуурайлыг бий болгох чухал үндэс юм. Төв цэнгэлдэх хүрээлэн нь энэхүү аяны хүрээнд байгууллагын соёл, ажлын орчинд харилцан хүндэтгэл, тэгш боломж, эерэг хандлагыг төлөвшүүлэх үйл ажиллагааг дэмжин оролцож байна.
Хүндэтгэлээс эерэг нийгэм эхэлнэ.
Бие биеэ хүндэтгэж, хамтдаа соёлтой нийгмийг бүтээе.