
Төв цэнгэлдэх хүрээлэн 2026 онд зохион байгуулагдах соёл урлаг, үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээний өдрүүдийг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар дараах хоёр хугацаанд арга хэмжээ зохион байгуулах эрх олгоно:
2026 оны 7 дугаар сарын 20-26-ны өдрүүд
2026 оны 9 дүгээр сарын 7-23-ны өдрүүд
Сонгон шалгаруулалтад оролцох иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох баримт бичгээ бүрдүүлэн ирүүлэх бөгөөд материалыг 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15:00 цагаас эхлэн 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авна.
Материалыг цахим болон цаасан хэлбэрээр хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс авах боломжтой.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандийн гудамж, Стадион Оргил 101/1
Утас: 7700-1212, 8006-7592
Төв цэнгэлдэх хүрээлэн нь сонгон шалгаруулалтыг ил тод, шударга зарчмаар зохион байгуулж, шаардлага хангасан оролцогчдыг дараагийн шатны үнэлгээнд хамруулна.