Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 онд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн үлдсэн өдрүүдэд зориулсан сонгон шалгаруулалт-ыг зарлалаа

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 онд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн үлдсэн өдрүүдэд зориулсан сонгон шалгаруулалт-ыг зарлалаа

ТүгээхShare共有する공유하기

Төв цэнгэлдэх хүрээлэн-гээс 2026 онд тус хүрээлэнд зохион байгуулагдах арга хэмжээний үлдсэн боломжит өдрүүдэд арга хэмжээ зохион байгуулах иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тухай албан мэдээг хүргэж байна. Тус сонгон шалгаруулалтын хүрээнд соёл, урлаг, спорт болон олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах санал, төсөл бүхий оролцогчдыг нээлттэйгээр бүртгэн, холбогдох журмын дагуу үнэлж шалгаруулна.

Нэг. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт хүлээн авах хугацаа

Оролцох хүсэлтийг
2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цагаас эхлэн
2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Хоёр. Арга хэмжээ зохион байгуулах боломжит хугацаа

2026 оны дараах өдрүүдэд арга хэмжээ зохион байгуулах боломжтой:

5 дугаар сар: 11-ний өдрөөс 17-ны өдөр

7 дугаар сар: 20-ны өдрөөс 26-ны өдөр, 27-ны өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдөр

9 дүгээр сар: 07-ны өдрөөс 13-ны өдөр, 14-ний өдрөөс 20-ны өдөр

Гурав. Бүрдүүлэх материал

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

Албан хүсэлт

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (иргэний хувьд цахим үнэмлэхийн хуулбар)

Төслийн дэлгэрэнгүй танилцуулга

Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл, гэрээний хуулбар

Санхүүгийн чадавхыг тодорхойлох баримт (банкны мэдээлэл)

Өр төлбөргүй тухай тодорхойлолт

Ажиллах хүч, нөөц боломжийн танилцуулга

Дөрөв. Анхаарах асуудал

Материалыг бүрэн, үнэн зөв бүрдүүлж ирүүлэх

Хугацаа хоцорсон болон дутуу материал хүлээн авахгүй

Сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна

Тав. Материал хүлээн авах хаяг

Материалыг цахим болон цаасан хэлбэрээр дараах хаягаар ирүүлнэ:

И-мэйл: file@stadium.mn

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж, Төв цэнгэлдэх хүрээлэн

Утас: 7700-1212, 8006-7592