
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах улсын хэмжээний дадлага, сургууль 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулагдлаа. Дадлага, сургуулийн үеэр дуут дохио дуугарахад иргэд болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу идэвхтэй оролцож, гамшиг, ослын үед авах арга хэмжээний мэдлэг, дадлаа бататгав.








Энэхүү сургалт нь төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, хамрах хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын дохиогоор зөв ажиллах дадалд сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдлээ. Гамшиг, ослын үед бэлэн байдал, зөв дадал хэвшил нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал хүчин зүйл болохыг энэхүү дадлага, сургууль онцлон харууллаа. Иргэдийг гамшгийн аюулын дуут дохио дуугарсан эсэх судалгаанд хамрагдаж, цаашдын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.