
Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 2026 онд тус хүрээлэнд зохион байгуулагдах арга хэмжээний үлдсэн боломжит өдрүүдэд арга хэмжээ зохион байгуулах иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалт зарлаж байна. Энэхүү сонгон шалгаруулалтын хүрээнд соёл, урлаг, спорт болон олон нийтийн чиглэлийн арга хэмжээг зохион байгуулах санал, төсөл ирүүлсэн оролцогчдыг нээлттэй бүртгэн, холбогдох журмын дагуу үнэлж шалгаруулна.
Сонгон шалгаруулалт зарлагдсан өдрүүд:
2026 оны 5 дугаар сарын 11–17
2026 оны 7 дугаар сарын 20–26
2026 оны 9 дугаар сарын 14–20
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, материалыг 2026 оны 4 дүгээр сарын 13-ны 14:00 цагаас 4 дүгээр сарын 20-ны 16:00 цаг хүртэл хүлээн авна.
Иргэн, аж ахуйн нэгж та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.