Төв цэнгэлдэх хүрээлэн дэх Дархан аварга Ж.Мөнхбатын хүрэл хөшөөг угааж цэвэрлэн, өнгө төрхийг нь сэргээлээ

Өнөөдөр тус хөшөөг угаан цэвэрлэж, өнгө төрхийг нь сэргээж, илүү өнгөлөг болгов. Энэхүү хөшөөг урлан бүтээсэн Монголын нэрт уран барималч, зураач Ж.Түмэнчулуун өөрөө хүрэлцэн ирж, сэтгэл шингээн хөшөөгөө арчилж, гараараа цэвэрлэсэн явдал байв. Энэ нь уран бүтээлч хүний бүтээлдээ хандах чин сэтгэл, гүн хүндлэл, бахархлыг илтгэсэн тод жишээ боллоо.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАДНА ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах улсын хэмжээний дадлага, сургууль 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулагдлаа. Дадлага, сургуулийн үеэр дуут дохио дуугарахад иргэд болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу идэвхтэй оролцож, гамшиг, ослын үед авах арга хэмжээний мэдлэг, дадлаа бататгав.

Тоглолт, арга хэмжээ, талбайн түрээс

Төв Цэнгэлдэх Хүрээлэн нь спортын тэмцээн, урлагийн тоглолт, олон нийтийн арга хэмжээ зэрэг төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулахад зориулсан орчин үеийн стандарт бүхий талбай, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Үйл ажиллагаа

Мэдээ мэдээлэл

Төв цэнгэлдэх хүрээлэн дэх Дархан аварга Ж.Мөнхбатын хүрэл хөшөөг угааж цэвэрлэн, өнгө төрхийг нь сэргээлээ

Дэлгэрэнгүй унших
"Төв Цэнгэлдэх Хүрээлэн" ХХК

Үндэсний эв нэгдлийн төв цэг

1958 онд БНХАУ -ын тусламжтайгаар байгуулагджээ. төмөр бетон болон тоосгон холимог хийцтэй. Цэнгэлдэхийн төв асрыг 1971 онд монголын тал гүйцээж барьжээ. Нийт багтаамж - 12,500 хүн, талбайн хэмжээ 105 x 68 м.

Эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс

Эрхэм зорилго

Олон улсын болон үндэсний спорт, урлаг, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад мэргэжлийн, найдвартай орчин бүрдүүлж, олон нийтэд чанартай үйлчилгээ үзүүлэх.

Алсын хараа

Соёл, спорт олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах хамгийн найдвартай, шинэлэг, хүртээмжтэй орон зайг бүрдүүлж, дэлхийн түвшинд хөгжсөн төв болох.

Үнэт зүйлс

Бид чанартай үйлчилгээ, хүртээмжтэй орчин, итгэлцэлтэй харилцаа, тасралтгүй хөгжлийг эрхэмлэдэг.