
Төв цэнгэлдэх хүрээлэнд хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан “Store Pay Winter Land” мөсөн хотхоны тохижилтын бүтээн байгуулалттай Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар танилцлаа.

Төв Цэнгэлдэх Хүрээлэн нь спортын тэмцээн, урлагийн тоглолт, олон нийтийн арга хэмжээ зэрэг төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулахад зориулсан орчин үеийн стандарт бүхий талбай, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

"Төв Цэнгэлдэх Хүрээлэн" ХХК нь үндэсний болон олон улсын томоохон арга хэмжээ, баяр ёслолын үйл ажиллагаа, концерт, шоу тоглолт зохион байгуулахад тохиромжтой 12,000+ суудлаар тоноглогдсон, тайз болон гэрэлтүүлэг тавих боломжтой талбайтай.

Иргэн, байгууллагын эрх зүйн асуудал, хуулийн зохицуулалттай холбоотой хүсэлт, тодруулга.

Та санал, шүүмж, талархал болон ерөнхий чиглэлийн асуултаа бидэнд илгээгээрэй.
1958 онд БНХАУ -ын тусламжтайгаар байгуулагджээ. төмөр бетон болон тоосгон холимог хийцтэй. Цэнгэлдэхийн төв асрыг 1971 онд монголын тал гүйцээж барьжээ. Нийт багтаамж - 12,500 хүн, талбайн хэмжээ 105 x 68 м.
Олон улсын болон үндэсний спорт, урлаг, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад мэргэжлийн, найдвартай орчин бүрдүүлж, олон нийтэд чанартай үйлчилгээ үзүүлэх.
Соёл, спорт олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах хамгийн найдвартай, шинэлэг, хүртээмжтэй орон зайг бүрдүүлж, дэлхийн түвшинд хөгжсөн төв болох.
Бид чанартай үйлчилгээ, хүртээмжтэй орчин, итгэлцэлтэй харилцаа, тасралтгүй хөгжлийг эрхэмлэдэг.