Төв цэнгэлдэх хүрээлэнд сүндэрлэн буй Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны сүр жавхлант хүрэл хөшөө нь Монгол түмний бахархал, үндэсний спортыг дэлхийд таниулсан их хүний мөнх дурсгал билээ. Тус хөшөөг 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд байршуулсан бөгөөд үүнээс хойш иргэд, олон нийт хүрэлцэн ирж дурсгалын зураг авахуулах, чөлөөт цагаа өнгөрүүлэх шинэ орчин бүрдээд байна. Өнөөдөр тус хөшөөг угаан цэвэрлэж, өнгө төрхийг нь сэргээж, илүү өнгөлөг болгов. Энэхүү хөшөөг урлан бүтээсэн Монголын нэрт уран барималч, зураач Ж.Түмэнчулуун өөрөө хүрэлцэн ирж, сэтгэл шингээн хөшөөгөө арчилж, гараараа цэвэрлэсэн явдал байв. Энэ нь уран бүтээлч хүний бүтээлдээ хандах чин сэтгэл, гүн хүндлэл, бахархлыг илтгэсэн тод жишээ боллоо.
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна
Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 онд олон нийтийн арга хэмжээ, соёл, урлаг, спортын үйл ажиллагаа зохион байгуулах иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна.