
Сонгон шалгаруулалтын зар
Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 онд олон нийтийн арга хэмжээ, соёл, урлаг, спортын үйл ажиллагаа зохион байгуулах иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна.
Сонгон шалгаруулалтын зорилго нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ашиглалтыг үр ашигтай болгох, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх, соёл, спортын арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.
Энэхүү сонгон шалгаруулалт нь нээлттэй, ил тод явагдах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж та бүхэн идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг урьж байна.