Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна
Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 онд олон нийтийн арга хэмжээ, соёл, урлаг, спортын үйл ажиллагаа зохион байгуулах иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль сурагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортыг дэмжих, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын спорт өдөрлөг”-өө Төв цэнгэлдэх хүрээлэнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна.Өдөрлөгт сургуулийн бүх анги, бүлгүүд оролцож, багш сурагчид спортын олон төрлийн тэмцээн уралдаанд хүч сорин өрсөлдөж байна. Мөн энэхүү арга хэмжээ нь зөвхөн спортын уралдаан төдийгүй, сурагчдын авьяас чадвар, манлайлах ур чадварыг хөгжүүлэх, хамт олонч үзлийг төлөвшүүлэх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой болж байна. Спортын өдөрлөгийн нээлтийн үеэр сургуулийн удирдлагууд үг хэлж, сурагчдад амжилт хүсэн, эрүүл мэнддээ анхаарч, спортод дурлахыг уриаллаа.
“Намрын ногоон өдрүүд-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 28-ны өдөр хүртэл 10:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ. Өдгөө 20 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь нийслэлийн хүн амын хүнсний тогтвортой хангамжийг бэхжүүлэх, дотоодын шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, үйлдвэрлэгчдийн борлуулалт, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи, органик үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдын шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж буй 20 дахь удаагийн “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаанд зочиллоо. Энэ үеэр Ерөнхий сайд ногоочид болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ хөдөлмөрийнх нь үр шим болсон шинэ ургацаас худалдан авалт хийв. Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хөгжил, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой тус арга хэмжээ нь иргэдийг эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр хангахад чухал ач холбогдолтой юм. “Намрын ногоон өдрүүд – 2025” үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ны өдрийг хүртэл өдөр бүр 10:00–19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийтийн эзэмшлийн талбайд байрлах сагсан бөмбөгийн шийдийг стандартын шаардлагад нийцүүлэн өндөрлөн засварлаж, иргэдийн өдөр тутмын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. Залуус та бүхэнд уриалах нь: Нийтийн эзэмшлийн талбайгаа хайрлан хамгаалж, ариг гамтай ашиглаарай. Спортын хэрэгслүүдээс зүүгдэх, гэмтээх зэрэг үйлдлээс татгалзсанаар олон нийтэд удаан хугацаанд үйлчлэх боломж бүрдэнэ. Эрүүл бие, зөв амьдралын хэв маягийг спортын идэвхтэй оролцоогоор бий болгохыг уриалж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК нь нийтийн зориулалттай талбай, спортын орчныг сайжруулахад тогтмол анхаарч, иргэдийнхээ эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байх болно.
Төв цэнгэлдэх хүрээлэнд олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ.Уг ажлын хүрээнд үзэгчдийн суудал, дэд бүтэц, үйлчилгээний талбай болон нийтэд нээлттэй бүхий л хэсэгт иж бүрэн халдваргүйжүүлэлт хийгдсэн бөгөөд энэ нь иргэд, үзэгчдэд эрүүл, цэвэр орчинд соёл, спортын арга хэмжээнд оролцох боломжийг бүрдүүлж байна. Иргэдийн ая тухтай, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, тогтмол ариутгал, эрүүл ахуйн ажил зохион байгуулснаар Төв цэнгэлдэх хүрээлэн олон нийтийн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, найдвартай орчныг бүрдүүлсээр байна.
2025 оны 8 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн тоглолтгүй өдрүүддээ иргэдэд нээлттэй ажиллана.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун баярын мэндчилгээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.