САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД АВТО ЗОГСООЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД АВТО ЗОГСООЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

ТүгээхShare共有する공유하기

Сар шинийн баярыг тохиолдуулан иргэд, жолооч нартаа зориулсан таатай мэдээг хүргэж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн-ийн бүх авто зогсоол 2026 оны 02 дугаар сарын 18-наас 22-ны өдрийг дуустал 4 өдрийн турш иргэдийн тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй байрлуулах боломжоор ханган ажиллана.

Сар шинийн золголт, баярын өдрүүдэд хотын төв хэсгийг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Иймд автомашинаа аюулгүй, найдвартай орчинд байрлуулах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийг ая тухтай, санаа амар зорчиход дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж байна.

Авто зогсоолууд нь:

Иргэдэд нээлттэй, хүртээмжтэй үйлчилнэ

Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангана

Баярын өдрүүдийн замын ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулна

Та бүхэн баярын өдрүүдэд авто зогсоолыг зөв зохистой ашиглаж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг сахин хамтран ажиллахыг хүсье.