БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ТүгээхShare共有する공유하기

Төв цэнгэлдэх хүрээлэн-ийн хамт олон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдсан бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг амжилттай хэрэгжүүллээ.

Их цэвэрлэгээний хүрээнд цэнгэлдэх хүрээлэнгийн барилга байгууламж, ногоон байгууламж, авто болон явган хүний зам, гадна орчны нийт талбайг хамруулан цэвэрлэгээ хийж, хуримтлагдсан хог хаягдлыг бүрэн зайлуулж, орчны аюулгүй байдал, өнгө үзэмжийг сайжруулан ажиллав.

Хийгдсэн ажлууд:

Ил задгай хог хаягдлыг бүрэн цэвэрлэлээ

Зам талбайн өнгө үзэмжийг сэргээв

Орчны аюулгүй байдлыг хангаж, иргэдэд тав тухтай нөхцөлийг бүрдүүллээ

Нийтийн эзэмшлийн талбайг цэвэр, тохижилттой байлгах нь байгууллага, иргэн бүрийн үүрэг хариуцлага юм. Иймд иргэд, байгууллагуудыг орчноо хайрлан хамгаалах, хоггүй цэвэр хотыг хамтдаа бүтээх үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байна.