Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна

ТүгээхShare共有する공유하기

Нийслэлийн иргэдийн өвлийн хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг энэ сарын 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.

Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчид, хоршоологчид оролцож, нийслэлийн иргэдэд мах, цагаан идээг дундын зуучлалгүйгээр шууд нийлүүлэх боломжийг бүрдүүлжээ.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын мэргэжилтэн З.Лхагвабаярын мэдээлснээр:

Үхрийн мах – 14,000 төгрөг

Адууны мах – 10,500 төгрөг

Хонины мах – 12,000 төгрөг-өөр тус тус худалдаалагдаж байна.

Мөн үйлдвэрийн аргаар мах бэлтгэдэг найман аж ахуйн нэгж тус худалдаанд оролцож, иргэдэд баталгаат мах, хүнсний бүтээгдэхүүн санал болгож байна.

Тэрбээр “Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байна. Иргэд малчдаас шууд мах, цагаан идээгээ авах боломж бүрдсэн бөгөөд 21 аймгаас 10 аймаг оролцож байгаа. Үзэсгэлэн худалдаанд 38 малчин, хоршоологч бүртгүүлснээс өнөөдрийн байдлаар 15 нь худалдаанд идэвхтэй оролцож байна” гэв.