“Цэвэр Хот – Бидний Оролцоо” Их Цэвэрлэгээнд Төв Цэнгэлдэх Хүрээлэн Идэвхтэй Оролцлоо

“Цэвэр Хот – Бидний Оролцоо” Их Цэвэрлэгээнд Төв Цэнгэлдэх Хүрээлэн Идэвхтэй Оролцлоо

Уншсан既読Read 18
ТүгээхShare共有する공유하기

Иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж буй “Цэвэр хот – Бидний оролцоо” бүх нийтийн их цэвэрлэгээний арга хэмжээнд Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн хамт олон идэвхтэй оролцлоо.

Энэхүү арга хэмжээний хүрээнд байгууллагын ажилчид:

  • Хуримын ордны урд хэсгээс Хүүхдийн ордны баруун уулзвар хүртэлх замын дагуух хог хаягдлыг цэвэрлэж,
  • Хотын төвийн хэсгийн цэвэр, цэмцгэр байдлыг хангах, нийтийн эзэмшлийн гудамж талбайг сайжруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулсан юм

“Цэвэр хот – Бидний оролцоо” уриан дор хэрэгжүүлж буй энэхүү санаачилга нь нийслэлийн иргэн бүрийн оролцоо, хариуцлагыг уриалан дуудаж, хотын нийгмийн соёлын өсөлт, хог хаягдлын зохистой менежментэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.