Төв Цэнгэлдэх Хүрээлэнд Үзэгчдийн Суудлуудын Цэвэрлэгээний Ажил Эхэллээ

Төв Цэнгэлдэх Хүрээлэнд Үзэгчдийн Суудлуудын Цэвэрлэгээний Ажил Эхэллээ

Уншсан既読Read 17
ТүгээхShare共有する공유하기

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс иргэд, үзэгчдэд илүү цэвэр, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгын хүрээнд үзэгчдийн суудлуудын иж бүрэн цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна. Удахгүй зохион байгуулагдах Үндэсний их баяр наадам болон олон нийтийн бусад арга хэмжээнүүдийг угтан хүрээлэнгийн нийт орчны ариун цэвэр, эмх цэгцэд онцгойлон анхаарч, цэвэрлэгээ, арчилгааны ажлыг шат дараатайгаар зохион байгуулж буй юм. Энэхүү ажлын хүрээнд үзэгчдийн суудал бүрийг стандартын дагуу угааж, бохирдлыг арилгах, наранд гандаж бүдгэрсэн хэсгүүдийг сэргээх, цаашид тогтмол цэвэр, аюулгүй байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн нь нийтийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай байдал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор талбайн цэвэрлэгээ, тохижилтын ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд цаашид ч олон нийтэд нээлттэй, эмх цэгцтэй, тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.