Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс иргэдийн тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд борооны усны хаялгын системийн засвар, шинэчлэлийн ажлыг эхлүүлээд байна.
Уг ажлын гол зорилго нь борооны улирал эхэлж буй энэ үед хүрээлэнгийн талбайд хур борооны ус хуримтлагдах, үер усны эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, нэвчилт, ус тогтдог хэсгүүдийг сайжруулахад чиглэж байгаа юм. Шинэчлэлийн хүрээнд борооны ус зайлуулах хоолой, хаялга, сувагчлалын системийг шалгаж, шаардлагатай хэсгүүдэд шинэ хоолой суурилуулах, битүүмжлэх, налуу тэгшитгэх, шүүрт хаалт шинэчлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн нь наадам, спорт, олон нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулагддаг чухал дэд бүтэцтэй байгууламж тул дотоод орчны цэвэр, аюулгүй, усны урсгал зохицуулалттай байлгах нь иргэдийн тав тухтай байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Цаашид тус хүрээлэнгээс орчны аюулгүй байдлыг хангах, инженерийн байгууламжуудыг сайжруулах чиглэлээр төлөвлөсөн ажлуудыг шат дараатайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.