Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд өргөн дэлгэр тэмдэглэгдэж байна.
Энэ түүхэн ойд зориулсан баяр наадмын хөтөлбөрийн хүрээнд шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн харваа 7 дугаар сарын 9-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд эхэлсэн бөгөөд тэмцээн улс даяар шилдгүүдээ нэгтгэсэн өрсөлдөөнтэй, сонирхолтой уур амьсгалд үргэлжилж байна.