Үндэсний их баяр наадмын сурын харвааны төрлүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай үргэлжилж байна

Үндэсний их баяр наадмын сурын харвааны төрлүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай үргэлжилж байна

Уншсан既読Read 14
ТүгээхShare共有する공유하기

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй Эрийн гурван наадмын нэг сурын харвааны төрлүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж байна.

Сурын харваа энэ жил дараах дэс дараалалтайгаар өрнөж байна:

Долдугаар сарын 6-нд Үндэсний сурын өсвөр үеийн харваа-гаар эхэлж, 420 өсвөрийн харваач оролцож цэц мэргэнээ сорьсон.

Мөн өдөр Урианхай сурын харваа үргэлжилж, 360 харваач оролцсон.Долдугаар сарын 8-нд Буриад сурын харваа зохион байгуулагдаж, нийт 280 харваач цэц сорьсон.Долдугаар сарын 9-нд Үндэсний их сурын харваа эхэлсэн бөгөөд энэ жилийн тэмцээнд нийт 648 харваач оролцож байна. Өчигдөр үндэсний их сурын харваа албан ёсоор нээлтээ хийсэн бол Өнөөдөр (7 сарын 10) хөтөлбөрийн дагуу хана харвааны 20 сумыг харваж дуусгаад байна.

Тэмцээн баяр наадмын өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 7 дугаар сарын 12-нд үндэсний их сурын харвааны шилдгүүд тодорно.

Монголчуудын уламжлалт соёл, эв нэгдэл, ухаан тэвчээрийн билэг тэмдэг болсон сурын харвааны төрөл нь үзэгч, сонирхогчдын сонирхлыг өндөрөөр татаж, Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих наадамчдын урсгалыг нэмэгдүүлж байна.