Баяр наадмын мэндчилгээ

Баяр наадмын мэндчилгээ

Уншсан既読Read 19
ТүгээхShare共有する공유하기

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун баярын мэндчилгээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Эх орон, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлдэг Монголын ард түмэн бидний бахархалт түүх, өв соёлыг хүндэтгэн тэмдэглэдэг Үндэсний их баяр наадам бол бидний эв нэгдэл, үндэсний дархлааг илтгэгч билээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн хамт олон баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагддаг энэхүү түүхэн цогцолборын орчин нөхцлийг илүү ая тухтай, цэвэр цэмцгэр, аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхааран ажиллалаа.

Энэ баярт мөчид Монгол орон даяар төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ “Даяар олноороо сайхан наадаарай” хэмээн хүсэн ерөөе.

Монгол төрийн сүр хүч, монгол түмний заяа төөрөг мөнхөд бадартугай!

Сайхан наадаарай!

Д. Лхагвадулам
Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх