
Төв цэнгэлдэх хүрээлэнд олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ.Уг ажлын хүрээнд үзэгчдийн суудал, дэд бүтэц, үйлчилгээний талбай болон нийтэд нээлттэй бүхий л хэсэгт иж бүрэн халдваргүйжүүлэлт хийгдсэн бөгөөд энэ нь иргэд, үзэгчдэд эрүүл, цэвэр орчинд соёл, спортын арга хэмжээнд оролцох боломжийг бүрдүүлж байна.
Иргэдийн ая тухтай, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, тогтмол ариутгал, эрүүл ахуйн ажил зохион байгуулснаар Төв цэнгэлдэх хүрээлэн олон нийтийн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, найдвартай орчныг бүрдүүлсээр байна.