Савлуурыг засварлаж, бүрэн бүтэн болголоо

Савлуурыг засварлаж, бүрэн бүтэн болголоо

Уншсан既読Read 38
ТүгээхShare共有する공유하기

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбайд байрлах савлуур эвдэрч, хүүхэд багачууд тоглох боломжгүй болсон байсан билээ. Иргэд, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн хамт олон шуурхай арга хэмжээ авч, савлуурыг засварлан бүрэн бүтэн болгож, дахин ашиглалтад орууллаа.

Хүүхдийн тоглоомын хэрэгслүүд нь өдөр тутам хамгийн их ашиглагддаг учраас элэгдэл, эвдрэл гарах эрсдэл өндөр байдаг. Иймээс Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК нь нийтийн эзэмшлийн талбайг тогтмол хяналт, засвар үйлчилгээтэй байлгахыг зорьж, иргэдийн тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тогтмол анхаарч ажиллаж байна.