Сагсан бөмбөгийн шийдийг засварлан ашиглалтад орууллаа

Сагсан бөмбөгийн шийдийг засварлан ашиглалтад орууллаа

ТүгээхShare共有する공유하기

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийтийн эзэмшлийн талбайд байрлах сагсан бөмбөгийн шийдийг стандартын шаардлагад нийцүүлэн өндөрлөн засварлаж, иргэдийн өдөр тутмын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.

Залуус та бүхэнд уриалах нь:

Нийтийн эзэмшлийн талбайгаа хайрлан хамгаалж, ариг гамтай ашиглаарай.

Спортын хэрэгслүүдээс зүүгдэх, гэмтээх зэрэг үйлдлээс татгалзсанаар олон нийтэд удаан хугацаанд үйлчлэх боломж бүрдэнэ.

Эрүүл бие, зөв амьдралын хэв маягийг спортын идэвхтэй оролцоогоор бий болгохыг уриалж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК нь нийтийн зориулалттай талбай, спортын орчныг сайжруулахад тогтмол анхаарч, иргэдийнхээ эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байх болно.