
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж буй 20 дахь удаагийн “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаанд зочиллоо.
Энэ үеэр Ерөнхий сайд ногоочид болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ хөдөлмөрийнх нь үр шим болсон шинэ ургацаас худалдан авалт хийв.
Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хөгжил, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой тус арга хэмжээ нь иргэдийг эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр хангахад чухал ач холбогдолтой юм.
“Намрын ногоон өдрүүд – 2025” үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ны өдрийг хүртэл өдөр бүр 10:00–19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.





