
Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль сурагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортыг дэмжих, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын спорт өдөрлөг”-өө Төв цэнгэлдэх хүрээлэнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна.Өдөрлөгт сургуулийн бүх анги, бүлгүүд оролцож, багш сурагчид спортын олон төрлийн тэмцээн уралдаанд хүч сорин өрсөлдөж байна. Мөн энэхүү арга хэмжээ нь зөвхөн спортын уралдаан төдийгүй, сурагчдын авьяас чадвар, манлайлах ур чадварыг хөгжүүлэх, хамт олонч үзлийг төлөвшүүлэх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой болж байна. Спортын өдөрлөгийн нээлтийн үеэр сургуулийн удирдлагууд үг хэлж, сурагчдад амжилт хүсэн, эрүүл мэнддээ анхаарч, спортод дурлахыг уриаллаа.









