Өнөөдөр бид гадна талбайг чийгшүүлж, зам талбай болон ногоон бүсийн ээлжит цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажил нь талбайн өнгө үзэмжийг сайжруулахаас гадна тоосжилтыг бууруулж, амарч зугаалж буй иргэдэд илүү таатай, эрүүл уур амьсгал бүрдүүлэх зорилготой юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зорилго нь хотын иргэд, гэр бүл, хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөхөд аюулгүй, тав тухтай, байгальд ээлтэй орчныг бүрдүүлэх явдал юм.
Иргэд та бүхнийг хүрээлэнд зочлохдоо хогоо зориулалтын хогийн саванд хийх, ногоон байгууламжийг хайрлан хамгаалах, орчны цэвэр байдлыг хамтдаа хадгалахад идэвхтэй оролцохыг уриалж байна. Иргэн бүрийн ийм жижигхэн боловч үнэ цэнтэй үйлдэл хотын өнгө төрхийг сайжруулж, ирээдүй хойч үедээ үлдээх сайхан орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Манай хамт олон өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн сайн ажлуудыг үргэлжлүүлэн, шинэчлэл сайжруулалтыг шат дараатай хэрэгжүүлсээр байна. Цаашид ч Төв цэнгэлдэх хүрээлэнг хотын иргэдэд зориулсан цэвэр, тохилог, уужим ногоон орчин байлгахын төлөө тасралтгүй ажиллах болно.