Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн Удирдлагууд Сур Харвааны Талаар Харваачдын Санал Бодлыг Сонсож, Уулзалт Зохион Байгууллаа

Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн Удирдлагууд Сур Харвааны Талаар Харваачдын Санал Бодлыг Сонсож, Уулзалт Зохион Байгууллаа

Уншсан既読Read 42
ТүгээхShare共有する공유하기

Төв цэнгэлдэх хүрээлэн нь шинэчлэлийн ажлын хүрээнд нээлттэй хамтын ажиллагааны зарчим-ыг баримтлан, үндэсний уламжлалт спорт, соёлын өвийг хамгаалан хөгжүүлэх чиглэлээр тогтмол уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд Монголын Үндэсний Харваачдын Холбооны төлөөлөл болон нэр бүхий харваачидтай уулзалт хийж, сур харвааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо. Монголын Үндэсний Харваачдын Холбооноос дараах 11 асуудлыг хөндөн тавьсан бөгөөд үүнд:

  • Сурын талбайн эзэмшлийн асуудал, эрх зүйн зохицуулалт
  • Талбайн зүлэг шинэчлэх, тохижилт хийх
  • Хэмжээ, стандартад нийцсэн аюулгүй орчин бүрдүүлэх
  • Харваачдын бэлтгэл сургуулилалт, тэмцээн зохион байгуулах нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлууд багтсан болно.

Төв цэнгэлдэх хүрээлэн эдгээр асуудлыг шат дараатайгаар судалж, бодит шийдэлд хүрэх чиглэлээр ажиллахаа уулзалтын үеэр илэрхийллээ.