Төв Цэнгэлдэх Хүрээлэнгйин Удирдлагууд МҮБХ-ны Тэргүүн, Төлөөллйиг Хүлээн Авч Уулзлаа

Төв Цэнгэлдэх Хүрээлэнгйин Удирдлагууд МҮБХ-ны Тэргүүн, Төлөөллйиг Хүлээн Авч Уулзлаа

Уншсан既読Read 48
ТүгээхShare共有する공유하기

2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд, улсын цолтой бөхчүүд, бөхийн засуул, тайлбарлагч нарын төлөөллийг хүлээн авч уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үндсэн талбайн зүлэг, дэвжээг шинэчлэх ажлын явц, техникийн шийдлүүдийг танилцуулж, эдгээр шинэчлэлийн хүрээнд бөхчүүдийн аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг онцолсон юм.

Шинэчлэлийн үр дүнг практик орчинд үнэлэх, барилдаанд үзүүлэх нөлөөллийг судлах зорилгоор туршилтын буюу “тест барилдаан” зохион байгуулахаар талууд санал нэгджээ. Энэхүү тест барилдаан нь:

  • Шинэчлэгдсэн зүлэг, дэвжээний чанар,
  • Барилдааны орчны нөхцөл байдал,
  • Бөхчүүдийн хөдөлгөөн, техникт хэрхэн нөлөөлж буйг бодитоор үнэлэх боломж бүрдүүлэх юм.

Мөн уулзалтын үеэр Монгол бөхийн соёл, уламжлалыг хадгалах, үндэсний спортыг хөгжүүлэх чиглэлээр харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцож, цаашид тогтвортой хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь Үндэсний их баяр наадам болон үндэсний спортын арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, талбайн тохижилт, дэд бүтцийн сайжруулалтыг шат дараатай хэрэгжүүлж байгааг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.