Төв цэнгэлдэх хүрээлэн нь талбайн тохижилт, байгальд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд байгалийн амьд зүлэг тарих боломж, нөхцөлийн талаар мэргэжлийн байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад байгалийн зүлэг тарих чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг туршлагатай компаниудын төлөөлөл оролцож, тус хүрээлэнд байгалийн зүлэг суулгах техникийн болон цаг хугацааны нөхцөл, хөрсний бүтэц, арчилгаа, стандарт зэрэг чухал асуудлуудыг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр:
Мөн Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах соёл, урлагийн нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажилтай давхардахгүй байх, зохион байгуулалтын уялдаа холбоог хангах чухлыг онцлон тэмдэглэв.