Төв цэнгэлдэх хүрээлэн нь Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монголын шагайн харвааны холбооны тэргүүлэгч гишүүдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр шагайн харвааны зохион байгуулалттай холбоотой дараах асуудлуудыг харваачдын зүгээс онцлон тавьсан юм.
Төв цэнгэлдэх хүрээлэн нь иргэдийн оролцоог дэмжих, үндэсний спорт, уламжлалт соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх бодлогын хүрээнд харваачдын гаргасан санал, санаачилгыг шат дараатайгаар судалж, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр зорьж байна. Уулзалтын төгсгөлд талууд үндэсний спорт, соёлын өвийг дэмжих хүрээнд цаашид бүх талаар хамтран ажиллах нэгдмэл зорилготой байгаагаа харилцан илэрхийллээ.