Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор Наадам центрийн арын тойрогт байрлах явган хүний гарцын шинэчлэлийн ажлыг эхлүүллээ.
Тус ажлын хүрээнд:
Уг шинэчлэлийн ажил нь жолооч нарт анхаарал татахуйц тод өнгийн гарц бүрдүүлэхийн зэрэгцээ, явган зорчигчдын хөдөлгөөнийг аюулгүй, зохион байгуулалттай болгох чухал ач холбогдолтой юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс нийтийн эзэмшлийн орчны аюулгүй байдалд анхаарч, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулахад тогтмол ажил хэрэгжүүлж байна.
Хамтдаа соёлтой, аюулгүй хөдөлгөөнд оролцъё
Бид бүгдийн оролцоо, хандлагаас хотын орчны аюулгүй байдал, хөдөлгөөний соёл шууд хамаардаг. Иймд жолооч та хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган зорчигчдыг хүндэлж, иргэн бүр зорчих эрхээ аюулгүй эдлэх нөхцөлийг хамтдаа бүрдүүлцгээе.