Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн Зогсоол Өргөтгөгдөж, Иргэдэд Илүү Тав Тухтай Боллоо

Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн Зогсоол Өргөтгөгдөж, Иргэдэд Илүү Тав Тухтай Боллоо

Уншсан既読Read 21
ТүгээхShare共有する공유하기

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлага нь иргэдийн ая тухтай, эмх цэгцтэй орчинд үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор наадмын зогсоолын дотоод зохион байгуулалтыг шинэчилж, багтаамжийг нэмэгдүүлэн өргөтгөх ажлыг амжилттай хэрэгжүүллээ.

Шинэчлэлийн үр дүнд зогсоолын нийт тоо нэмэгдэж, иргэд, зочид төлөөлөгчид, наадмын үеэр оролцогчид болон бусад үйлчлүүлэгчдийн хөдөлгөөн илүү хялбар, аюулгүй болж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн нь авто зогсоолын зохион байгуулалтыг сайжруулснаар орчны эмх цэгц, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ, хотын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулж буй юм.