Төв Цэнгэлдэх Хүрээлэн Гадна Талбайн Хаягжуулалт, Мэдээллийн Самбаруудыг Шинэчиллээ

Төв Цэнгэлдэх Хүрээлэн Гадна Талбайн Хаягжуулалт, Мэдээллийн Самбаруудыг Шинэчиллээ

Уншсан既読Read 19
ТүгээхShare共有する공유하기

Төв цэнгэлдэх хүрээлэн нь иргэдийн тав тухтай, ойлгомжтой зорчих орчинг бүрдүүлэх зорилгоор гаднах бүх талбайн хаягжуулалт, мэдээллийн самбаруудыг шинэчлэн сайжрууллаа.

Шинэчлэлтийн хүрээнд:

  • Хэнд ч ойлгомжтой, төвөггүй уншигдах тэмдэглэгээ,
  • Үзэмж сайтай, чиглүүлэгч самбарууд,
  • Иргэдэд ээлтэй, хэрэглэхэд хялбар шийдлүүдийг нэвтрүүлсэн нь цэнгэлдэх хүрээлэн дотор болон гадна орчныг зорчиход туслах гол үзүүлэлт болсон байна.

Иргэд одоо цэнгэлдэх хүрээлэн дотор хаашаа явах, ямар хэсэгт ямар үйлчилгээ байгааг төвөггүй олж харах, мэдээлэл авах боломжтой болсон нь үйлчилгээгээ сайжруулах чухал алхам юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хамт олон амралтын өдөр ч тасралтгүй ажиллаж, иргэдэд илүү тав тухтай, хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгааг онцолж байна.