Төв Цэнгэлдэх Хүрээлэнд Жигжидийн Мөнхбат Аваргын Хүрэл Хөшөө Сүндэрлэн Бослоо

Төв Цэнгэлдэх Хүрээлэнд Жигжидийн Мөнхбат Аваргын Хүрэл Хөшөө Сүндэрлэн Бослоо

Уншсан既読Read 16
ТүгээхShare共有する공유하기

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавъяат тамирчин, Даяар дуурсагдах, Далай даян, Дархан аварга, Профессор Жигжидийн Мөнхбат агсны хөшөөг Төв цэнгэлдэх хүрээлэнд сүндэрлүүллээ.

Энэхүү сүр жавхлант хүрэл хөшөө нь Монголын ард түмний бахархал, үндэсний спортыг дэлхийд таниулсан домогт аваргын алдрыг мөнхөлж, хойч үеийнхэнд үлгэр дууриалал болон үнэ цэнэтэй өв болж үлдэх билээ.

Хөшөөний уран бүтээлийг Монголын нэрт уран барималч, зураач Ж.Түмэнчулуун урлан бүтээж, аваргын тэнгэрлэг сүр, хүний мөн чанарыг уран нарийн мэдрэмжээр илэрхийлэн шингээсэн нь өвөрмөц содон бүтээл болж чадсан байна.