Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг шинэчлэлийн хүрээнд сайжруулан засварласан зүлэгт хиймэл борооны нөхцөл бүрдүүлж, Монгол үндэсний бөхийн бэлтгэл, хөдөлгөөний туршилтыг амжилттай зохион байгууллаа.
Тус туршилтаар бөхчүүд шинэ зүлэг дээр барилдаж, борооны улмаас үүсэх хальтиргаа, хөрсний тогтвортой байдал, хөдөлгөөний аюулгүй байдлын нөлөөг газар дээр нь туршин дүгнэсэн бөгөөд энэ нь ирэх Үндэсний их баяр наадмыг илүү аюулгүй, тав тухтай, орчин үеийн стандартын дагуу зохион байгуулахад чухал ач холбогдолтой юм.Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс иргэд, бөхчүүдэд илүү тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байна.