Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан хурлаар компанийн шинэ гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шийдвэрийн дагуу Дорждагвын Лхагвадулам Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, өнөөдрөөс эхлэн албан үүрэгтээ томилогдон ажиллаж эхэллээ.
Д. Лхагвадулам нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олон жил удирдах албан тушаал хашиж, байгууллагын стратеги менежмент, бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд манлайлан оролцсон туршлагатай бөгөөд шинэ удирдлагаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үйл ажиллагааг үр дүнтэй чиглүүлэхэд түлхэц үзүүлэх юм.
Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК нь цаашид үндэсний спорт, соёл урлагийн арга хэмжээг чанартай, хүртээмжтэй зохион байгуулах, бүтээн байгуулалт, үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэхэд шинэ удирдлагын багтай хамтран үр бүтээлтэй ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.